1. Ямар мэдээлэл боловсруулдаг вэ?
Бүртгэл үүсгэхэд таны оруулсан нэр, имэйл, нууц үгийн хамгаалсан хэш, бүртгэлийн таних дугаар, төлөв болон үүссэн хугацааг хадгална. Нууц үгийг өөрийг нь ил текстээр хадгалахгүй. Нууц үггүй social бүртгэлд password hash байхгүй байж болно.
Утасны дугаар өмнө нь бүртгэлд холбогдсон бол түүнийг нэвтрэх таних мэдээлэл болгон ашиглаж болно. Одоогийн шинэ бүртгэлийн форм утасны дугаар шаардахгүй; SMS/phone OTP баталгаажуулалт санал болгохгүй.
Нэвтрэх session-ийн token-ий хэш, эхэлсэн ба дуусах хугацаа, цуцлагдсан төлөв, нэвтрэх оролдлого, IP хаяг, browser-оос ирүүлсэн төхөөрөмж/хөтчийн User-Agent мэдээллийг аюулгүй байдлын зорилгоор хадгална. Энэ нь таны төхөөрөмжийн бүх мэдээлэл эсвэл байршлыг нарийвчлан цуглуулж байна гэсэн үг биш.
Social имэйл баталгаажуулах кодын хэш, хүчинтэй хугацаа, оролдлогын тоо болон баталгаажсан төлөвийг боловсруулна. Нууц үг сэргээхэд нэг удаагийн token болон хүргэх хаягийн хэш, хүчинтэй/ашигласан/цуцлагдсан төлөв, хүсэлтийн IP-г хадгална. Нууц үгээр шинээр бүртгүүлсэн нь имэйл автоматаар баталгаажсан гэсэн үг биш.
2. Мэдээллийг ашиглах зорилго
Бүртгэл үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах, session сэргээх, нууц үг сэргээх, social бүртгэлээ аюулгүй холбох, хүсэлтэд хариулахад ашиглана. Нэвтрэх оролдлогын мэдээллээр хэт олон оролдлого болон зөвшөөрөлгүй хандалтыг хязгаарлана.
5. Төлбөр болон үзсэн контент
Одоогийн веб хувилбарт картын дугаар, CVV цуглуулж хадгалах төлбөрийн форм байхгүй. Автомат subscription худалдан авах, refund болон цуцлах урсгал идэвхтэй үйлчилгээ гэж энэ бодлогоор амлахгүй. Төлбөрийн боломж нэмэгдэхэд мэдээлэл боловсруулдаг тал болон нөхцөлийг төлбөр хийхээс өмнө танилцуулна.
Одоогийн веб урсгал үзсэн киноны түүх, favorites жагсаалтыг таны бүртгэлд байнга хадгалахгүй. Видео хүргэх үйлчилгээ нь контент хүргэх үед өөрийн техникийн хүсэлтийн мэдээллийг боловсруулж болно.
6. Үйлчилгээ үзүүлэгчид
Веб/API байршуулалт, database хадгалалт, тохируулсан SMTP имэйл үйлчилгээ нь үйлчилгээ ажиллуулахад шаардлагатай мэдээллийг боловсруулна. Баталгаажуулах болон сэргээх имэйлийн хаяг, агуулга нь имэйл хүргэх үйлчилгээгээр дамжина.
Видео үзэхэд Bunny Stream/CDN, YouTube embed ашиглагдсан тохиолдолд YouTube руу IP, browser болон тухайн видеоны хүсэлт очиж болно. Social нэвтрэх хэсэг идэвхтэй үед Google Identity Services болон Facebook SDK нь тухайн үйлчилгээтэй холбогдоно. Эдгээр үйлчилгээ өөр улсад мэдээлэл боловсруулах боломжтой. Хуудасны гаднах үйлчилгээний бодлого мөн үйлчилнэ.
7. Хадгалах хугацаа
Бүртгэл ажиллуулах, дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлагатай хугацаанд мэдээллийг хадгална. Баталгаажуулах код болон сэргээх token хугацаатай; хугацаа дууссан нь холбогдох бүх бүртгэл, хамгаалалтын лог автоматаар устсан гэсэн үг биш.
Устгах хүсэлтээр шаардлагагүй болсон мэдээллийг устгах эсвэл нэргүйжүүлэхээр хянана. Маргаан, хуульд нийцүүлэн баримт хадгалах, залилангаас хамгаалах бодит шаардлага байгаа мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд түр хадгалж болно. Backup дахь үлдэгдэл нь backup шинэчлэгдэх хүртэл байж болох бөгөөд хэвийн хэрэглээнд буцааж ашиглахгүй. Баталгаажаагүй тогтмол хоногийн хугацаа амлахгүй.
8. Мэдээллийн хамгаалалт
Нууц үгийн хэш, session token-ий хэш, хүсэлтийн Origin/CSRF шалгалт, хугацаатай баталгаажуулалт болон нэвтрэх оролдлогын хязгаарлалтыг ашиглана. Гэсэн ч интернэтээр дамжуулах, хадгалах ямар ч арга эрсдэлийг бүрэн арилгадаггүй. Та нууц үг, нэг удаагийн кодоо бусдад дамжуулахгүй байх хэрэгтэй.
9. Таны эрх ба мэдээлэл устгуулах
Та бүртгэлтэй холбоотой мэдээллээ лавлах, алдаатай мэдээлэл засуулах, ашиглалтыг хязгаарлах талаар хүсэлт гаргах, бүртгэл болон мэдээллээ устгуулахаар support@action.mn хаягт хандаж болно. Бусдын мэдээллийг хамгаалахын тулд эзэмшлийг шалгаж болно. Дэлгэрэнгүй дарааллыг «Мэдээлэл устгах» хуудсаас үзнэ үү.
10. Хүүхдийн мэдээлэл
Хүүхэд үйлчилгээ ашиглахдаа эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, хяналтыг авна. Контентын насны ангиллыг мөрдөнө; хүүхдийн нэмэлт хувийн мэдээлэл илгээх шаардлагагүй. Хүүхдийн мэдээлэл зохисгүй цугларсан гэж үзвэл support хаягаар мэдэгдэж шалгуулна уу. Одоогийн бүртгэл төрсөн огноо шаардахгүй, нас баталгаажуулах автомат систем биш.
11. Бодлогын шинэчлэлт
Мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа өөрчлөгдвөл энэ хуудсыг шинэчилж мөрдөх огноог тэмдэглэнэ. Чухал өөрчлөлтийг үйлчилгээний тохирох мэдээллийн сувгаар танилцуулна.
Холбоо барих
ActionPlus ХХК-д хандах нууцлал, бүртгэл, үйлчилгээний хүсэлтээ support@action.mn хаягаар илгээнэ үү.
Үйлчилгээний автомат мэдэгдлийн илгээгч: noreply@action.mn. Хариу болон тусламжийн хүсэлтээ support хаягт илгээнэ үү. Нууц үг, картын мэдээлэл, баталгаажуулах код бүү илгээ.

3. Google болон Facebook нэвтрэлт
Та боломжтой social нэвтрэлтийг сонгоход тухайн үйлчилгээний тогтвортой хэрэглэгчийн ID, нэр, зөвшөөрсөн хүрээнд имэйл болон имэйл баталгаажсан эсэхийг боловсруулна. Provider нэр, ID, холбосон имэйл/нэр, холбоосын төлөв, хугацааг хадгална. Одоогийн нэвтрэлт profile зураг, найзуудын жагсаалт, нийтлэл цуглуулахгүй.
Google ID token болон Facebook access token-ийг backend дээр шалгахад түр ашиглана; provider access/refresh token-ийг хэрэглэгчийн database-д байнгын байдлаар хадгалахгүй. Имэйл таарснаар өмнөх бүртгэлийг автоматаар холбохгүй: шаардлагатай үед имэйл код болон өмнөх бүртгэлийн нууц үг эсвэл хүчинтэй session-ээр эзэмшлийг батална. Google/Meta өөрийн үйлчилгээний хүрээнд тусдаа нууцлалын бодлогоор мэдээлэл боловсруулдаг.